Блогийн тухай

Гол нийтлэлүүд нь ерөнхийдөө бүх төрлийн уух юмны талаар, миний сэтгэгдэл, туршлага, олж мэдсэн зүйл гэх мэт.

Блогийг нээсэн гол зорилго бол өөрийгөө тууштай занд төлөвшүүлэх гэсэн хэрэг. Уйдамхай, нэг юмыг дэндүү их хүсдэггүй, тэгээд тэрэндээ зориглож шийдвэр гарахгүй, зоригтой шийдвэр гаргалаа гэхэд дандаа өөрөө биш, бусдын санаачлагатай байгаад байсан учир тэр. Өөрөө амьдралаа жолоодоогүй юм шиг.

f9fe7fe74365a5efe9201ee24391d596
Colin Firth in Kingsman

Тиймээс ямар нэгэн юмыг өөрийн санаачлагаар зорьж хийж байна. Уух юм сонгосон шалтгаан нь нээх сүртэй биш. Зүгээр уудаг зүйлээ л мэдэхийг хүссэн, тэрийгээ яаж хийгээд ямархуу амттай болдог талаар ерөнхий мэдээлэл олохыг сониучирхаж, тэрийгээ бүрэн ойлгочихоод бичиж үлдээвэл илүү санах юм болов уу гэж бодсон юм. Тэгээд л нөгөө виски үнэртлэснээ “Ahhh, Далмор ’62. Сайхан эд шүү” гээд сууж байвал зэвүүншт тэ

Мэдээж хажуугаар нь хурдан бичиж сурах гэж, санаа бодлоо цэгцтэй илэрхийлж сурах гэж блогоо нээлээ. Хамгийн сайн бичиж сурах арга бол маш их унших, бас маш их бичих. Блог пост бэлдэхдээ тодорхой хэмжээгээр уншиж байгаа учир энэ зорилгыг минь биелүүлж байна гэж бодож байгаа. Юу болохыг харж л байя.

Je m’appelle Oyuka. J’ai 20 ans. J’etudie la science de l’environnement. J’ai travaillé a The UB Post comme journaliste. Je suis passione par les boissons and esprits. C’est tout. 🙂