Нэгэн төрлийн түүх

Хараад л яваад байдаг байж. Найзын хүсэлт зөндөө явуулж лдээ. Болиод л, явуулаад л, болиод л, шинээр явуулаад л. Авдаггүй байж. Зөндөө олон газар таарсан ч бие биенийгээ хардаггүй, таньдаггүй.

Тэгээд нэг өдөр.

Нэг өдөр нэг цагт хамт нэг газар нэг өрөөнд байж таарж. Үзэсгэлэнгийн нээлт. Нэг найзтайгаа. Ганцаараа. Ихэвчлэн 40-үүлээ багтаж ядан зогсдог өрөөнд 10-уулаа. Меланхолик уран бүтээлч. Зураг нь өнгөлөг. Гэхдээ гунигтай.

Хоёр өрөөг эзлэх үзэсгэлэнгийн танхим. Нуугдаж болох мэт дотно. Танхимийн ажилтан танилцуулав. Түүнийг хоёул таньдаг.

Гар барив. Цэнэг. Харц тулгарав. 7 секунд. Удсан гэх бодол. Гар, харц салав. 2 харц зураг дээр. Өнгөлөг. Гэхдээ гунигтай, хоосон. Бодол гайхширсан, дүүрэн.

“Хоёр хүн зураглуу хараад хэсэг хугацааны дараа нэг нь дуугарахыг хүлээгээд л, дуугартал нь зураглуу ширтээд л зогсдог гэдэгтэй санал нийлэх үү?”

“Үгүй ээ”

Тэр зургийн талаар бодоо ч үгүй, зураачийн гунигтай байгаа эсэхэд таамаг дэвшүүлж зогссон. Үзэсгэлэнгийн нээлт. Ихэвчлэн 40-үүлээ багтаж ядан зогсдог өрөөнд 10-уулаа.

“Шөнө”. “Үгүй яаж? Үүрээр”.”Би бол энийг нар жаргах үе гэж бодож байна”.

Зураач, “12 цагийн үдийн үеийг л би бодож зурсан юм”. Халамцуу. Жаргалтайдаа юу, гунигтайдаа юу. Бүү мэд. Хоосон байшин, барилга. Завгүй гудамж. Байхгүй. Яг л үзэсгэлэнгийн танхим дахь шиг.

Автобусны буудлаас таксинд суув. Тэр таксины номерыг харсангүй.

Маргааш нь дахиад л нэг үзэсгэлэнгийн нээлт. Тэр шалгалттай. Тэр танхимд түүнийг хайна.

Маргаашийн нөгөөдөр нь дахиад л нэг. Яасан ч их үзэсгэлэн нээгдсэн юм. Тааралд гэсэн шиг. Халуун. Тэр түүнийг хайна. Ирэхгүй бол яана. Шалгалттай байсандаа гутарна. Дээрээс орох борооруу харсан хүүхдийн инээмсгэлэх зураг. Сэрүүн.

Үзэсгэлэн далайн эрэг шиг. Хаа нэг далайн давалгааг сонсогдуулам хясаа тааралдна. Нээлт эхлэв. Дэндүү их хүн. Хөлсний үнэр.

Гарахаар үзэсгэлэнгийн захаас хаалгаруу дөхнө. Бороо өөд харсан хүүхдийн инээмсгэлэх зураг. Баруун мөрний дээр тэр харагдна.

Бодсоор байгаад сайн болчихно.

гол хэлэх гэж байсан мессежээ сана.

яагаад энийг бичээд байгаагаа ч ойлгохгүй байна.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s