Өнгөрснөө эргэн санахуй: сүүлийн 2 сар

Зуны сериалын маань сүүлийн анги ингэж дууссан.

Манай төсөл хамгийн шилдэг санаагаар шалгарч, албан бусаар 2-р байранд орсон байна. 6 санаанаас шүү дээ. Энийг өмнө нь бичсэн юмнуудаа хараад үнэхээр хол явсан байна гэж бодлоо.

Бас би тэр залуутай холбоогоо таслаад, одоо энгийндүү харьцаатай байгаа.

 

Хайр дурлалын хувьд гэвэл ойрд нээх их бодох зав гарсангүй, гэхдээ гайхшраад л байна. Би өмнө нь галзуу, солиотой, ухаан алдатлаа дурласан нэг тийм юм хүсэж байлаа лдаа. Гэхдээ тэрнээс өөр байлаа гээд хайр биш гэсэн үг биш гэж шинээр бодлоо. Гал, салхи, дулаан, төлөвлөөгүй адал явдлаар дүүрэн, хөгжилтэй, аюулгүй зүйл. Түүнийг өгч чадах халамжтай, намайг нандигнадаг, надад итгэдэг, цэцэгийг хөөрхөн гээд таслалгүй усалдаг тийм хүн. Би тэр хүнийг голохооргүй, түүнд эргэлзэхээргүй, түүний оюун, сэтгэл, байгаа байдлыг нь биширч хайрлахаар тийм хүн. Хамгийн гол нь, муухай сонсогдож магадгүй ч, надад надаас илүү сэтгэлтэй.

Ойрд аймар их хүмүүс хайраа илчлээд байна лдаа :)) Гэхдээ би амьд харилцаа, ямар нэг тохиолоор таарж учраад, бие биенийгээ анх удаа харах, харц дальдчих, ичингүйрэх, ширтэлцэх, мэдэхгүй ээ юу ч байдаг юм. Тэр бүрийг, ямар нэгэн харилцааг анхнаасаа тиймээр, тэгэж тэгэж танилцахдаа гар барих, уулзаж үг дуугараад ямар нэг зүйл, тэр холбоог мэдэрч байгаа эсэхийг хармаар байна, мэдэрмээр байна, тэрэндээ догдолмоор байна.

Төслийн хувьд гэвэл их хэрэгжих боломжтой, бид нарын бэлтгэл ч харьцангуй сайн байсан. Илтгэлээ маш сайн, хангалттай тавьсан гэж дүгнэж байна. Түүгээрээ Өглөө хөтөлбөрт хүртэл ороод авсан. Тэр үед бүр, яаж ч бодсон бид нар ялахгүй гээд л бодоод байсан чинь үнэндээ өрсөлдөгчдөө дэндүү үнэлсэн, өөрсдийгөө дэндүү доогуур үнэлсэн. Ариун эгчтэй уулзаад л их итгэл найдвартай болдог байлаа. Тэгээд Ариун эгчийн инстаг бас жаал ухсан. Тэгээд нэг гоё үг олж харсан: She is clothed in strength and dignity, and she laughs without fear of the future.

Энэ яг ойрд болоод байгаа юмтай их холбоотой юм. Өөрийн хариуцлагагүй байдлаас болоод өөрийгөө их хүсээгүй нөхцөл байдалд хийгээд байна лдаа. Гэхдээ энэ цаг үед, Бүх юм түр зуурынх гэдэг үг үнэхээр их тайтгарал авчирж байна. Үнэхээр үнэнийг нь ч ойрд маш их мэдэрч байна.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s