Цагаан хоол туршиж үзсэн 1 сар

Зааааа ингэээд цагаан хоол идээд 1 бүтэн сар өнгөрчихжэээ.

Зөндөө олон шинэ юм идэж үзсэн их сонирхолтой сар байлаа.

Ногоо гэдэг чинь их гоё юм байдаг юм байна.. нтр. Махгүй хоол идээд цадаж болдог юм байна.. Цагаан байтугай ногоон байтугай дан ус байтугай нар байтугай амьсгалаар хооллогч ч гэж байдаг юм байна.. Цагаан хоолтонууд, веган зоогийн газрууд ч Монголд маш их байдаг юм байна.. Цагаан хоол хийж идэх, худалдаж авч идэх энгийн махтай хоолтой адил л үнэтэй, магадгүй илүү хямд байдаг юм байна..

Хүмүүс ер нь цагаан хоолны талаар их буруу ойлголттой байдаг юм шиг санагдлаа. Өөрөө ч буруу боддог байж. Түрүүхэн аав хөдөөнөөс ирчээд намайг мах идэхгүй байгаа гэсэн чинь, балайраад байгаач гэж авдын. Ээж болхоор арай гайгүй, заза нэг л сар биздээ гэснээ дараа нь ногоон хоолны газарлуу дагуулаад орсон чинь, чи тэгээд дан ногоон хоолтон болж тэнэгтэв ээ, нтр. Хааяаа миний идэж байгаа дан ногоонуудыг хараад л ээж, “Миний охин ийм туранхай юм байж ямар юм идээд байгаа юмдээ” гээд л. Гэтэл миний харахад бүр нуль битамин, уурагтай хүнс байгаан. Юун мах.

Өмнө нь ер иддэггүй байж байгаад идэж эхэлсэн болохоор бүр их сонирхолтой. Би цагаан хоолтнуудыг тийм их юм иддэг гэж бодоогүй. Тэгээл их идээд цадаад байхад хүртэл нээх гоё хөнгөхөн санагддаг юм байналээ. Шар буурцагны сүүгээр хийсэн шейкүүд, печень бүр янзыыы.

Гэрийнхэн болохоор ерөөсөө ойлгохгүй байгаа байхгуюу. Нэг орой ирсэн чинь манай нэг эгч надаа зориулаад нарийн ногоогоор хоол хийчихсэн байгаан, аймар хөөрхөн. Тэгсэн чинь үлдсэн будаагаараа бирис хийчихэж байгаа байхгуюу. Өө, цагаан хоолтнууд чинь будаа иддэг юмуу ч гэх шиг. Аймар сонирхолтой. Уг нь, үгнээсээ л *цагаан* будаа юм байгаан.

Ер нь энэ сарын хамгийн ядаргаатай нь гэрийнхнээсээ тусдаа хоол хийж идэх байлаа. Их ажилсаг боллоо хаха. Ихэвчлэн гадуур иднэ, нэг бол залхуурч овьёос, жимс, тараг нухна; олив, бяслаг, лууван помидор хольж пингвин хийж иднэ, нэг бол гэрийнхнийхээ хоолыг хийчээд өөрөө янзан бүрийн хоол хийж үзнэ. Брокколины зутан шөл, янзан бүрийн ногоо, буурцагны махтай хуургууд, нэрстэй кекс хийж сурлаа, ер нь нарийн ногоонуудтай танилцаж туршлага солилцлоо.

Одоо гэнэт мах идсэн чинь жоохон сонин санагддаг л юм байна. Нэг буруу юм хийгээд байгаа ч юм шиг. Тэгээд хүнд оргиод л, нойр хүрээд л, хэхэ. Ер нь одоо флекситериан болноо. Хааяаа цагаан ногоон хоол, хааяаа бор хоол иддэг.

Бүр анх яаж дан ногоо иднээ гээд байсан хүн одоо яаж байнга мах идэх юм гэж ч бодох шиг.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s