Хувь тохиол

Америк сериалууд нэг ингэдэгдээ. Нэг сезонд нэг эсвэл нилээн хэдэн дүрийн хувьд амьдралынх нь нэг бүлэг, харин сезоных нь ангиуд болохоор тус бүрдээ нэг сургамжтай. Тэгээл нэг анги дээр нь шоуны гол дүрүүд ямар нэг байдлаар аягүй адил төстэй нэг нөхцөл байдалтай тулгараад л, жишээ нь, хүмүүсийн найдвар алдснаас болоод гаргаж буй шийдвэрүүд ч гэдэг юмуу (Suits-н Bad Faith), нөгөө дээр нь нэг шөнийн явдлын талаар ч гэдэг юмуу (Sex&the City). Миний энэ зуны амьдрал 3 ангит Америк сериал байлаа.

  1. Би одоогоор нэг маш өглөгч (мэдлэг, мэдээллийн хувьд) залуутай хамтраад, нэг контент гаргах ажил дээр сууж байгаа юм. Өгөх ёстой байсан хугацаа нь бүр 07.12. Тэгээд л дотроо шаналаад л яваад байна биздээ. Гол нь одоо болтол дуусгаагүй байгаа шалтгаан нь би зун нэг зусланд явдаг юм. Багш, орчуулагчаар. Гэхдээ багш гэхээсээ илүүтэй сайн орчуулагч, бас хүүхдүүдийн сайн эгч байдаг гэж боддог өөрийгөө. Бид 7 хоног болгон өөр хүүхдүүдтэй “гэр бүл” болон хуваарилагдаж, хайр сургамжаа тухайн 10-11 хүүхдэд голчлон хандуулах зорилгоор тэр лдээ. Гэтэл энэ жилийн эхний 7 хоногт манай гэр бүлд нэг надад маш сайн охин байсан. Гэтэл гэсний шалтгаан нь гэвэл тэр хэтэрхий хүнээс хамааралтай, бие сэтгэлийн хувьд хоёуланд нь. Сэтгэлийн хувьд би яагаад гэдгийг нь ойлгодог, тэрийг нь хүлээн зөвшөөрч хайрладаг. Харин биений хувьд гэсэн нь, хөтлөөд алхахдаа гарнаас чирж, доош чангааж, суухдаа гарнаас барихдаа хүртэл хүнд оргихоор барьдаг. Яаж юм бүү мэд. Үнэхээр их чирэгдэл учруулж байгаа биз, гээд би найздаа ярихдаа тэр залуу намайг бас ингэж харсан болов уу гэсэн айдас төрсөн. Би яг л тэр хүүхэд шиг, түүнийг өөрийнхөө мэдэх хайраар хайрлаад байгаа хүнээс илүү их зүйл хүсэж, харин ч ажилд нь чирэгдэл учруулж, ядаргаа, залхууг нь хүргэж байгаа байхдаа гээд. Харин тэр яг над шиг, нөгөө хүүхдийн сэтгэлийг бодож хатуу үг хаяж чадахгүй байх. Гэхдээ би 5 дахь өдөр болгон болдог урамшууллын цаг дээр, өөртөө хэлэх хэрэгтэй байсан үгсээ тэр охинд хандан хэлсэн.
  2. Энэ зун миний хувьд хамгийн их ядарч эхэлсэн, амралт шаардлагатай байсан зун байлаа. Гэхдээ бараг хамгийн ажил хэрэгч, амарч амжих ч хугацаа байсангүй. Зун эхэлснээс хойш зөндөө л хакатонд орлоо. Тэр нэг бүрээс үнэхээр тууштай байх, өөрийхөө бодлыг  хамгаалах шаардлагатай гэдгийг ойлгосон. Яс маханд арай шингэтэл ойлгоогүй, гэхгүй юу хэхэ. Зан болтлоо л ойлгож авмаар байна. Санаа их өөрчлөгддөг, хүмүүс санаандаа итгэхэээ байдаг. Maybe for the better, maybe not.
  3. Эцэст нь яг одоо тулгараад байгаа зүйл бол нь төгсгөлийг нь мэдэж байгаа юмаа эхлүүлэх эсэх дээр бодоод л байж байна. Нэг залуутай юм бичиж, дотноссон ч бид 2-н төлөвлөгөөний дагуу амьдрал болдог бол ойрын ирээдүйдээ ирээдүйгүй, гэхдээ амьдрал яаж ч эргэхийг би мэдэхгүй. Гэхдээ тэр их эгдүүтэй, надад одоо цаг үед маш гоё зүйлс мэдрүүлж байгаа болохоор би одоодоо л амьдрах сонголтыг хийцэн явж байна. Үгүй гэвээс, надтай нэг 2 жилийн өмнө билүүдээ бичиж байсан нэг залуугаас ялгаа юун. “Төгсгөлийг нь мэдэж байж би яаж эхлүүлэх юм бэ” гээд, тухайн үед нь би “чи ямар ирээдүйг хардаг хүн үү” гэж бодож байлаа. Гэхдээ хэрвээ нээрэнгээсээ ийм бодолтой бол цааш бараг салахаа төлөвлөсөнтэй агаар нэг болох билээ. Тэгээд энэ сард миний явж байгаа нэг хөтөлбөрийн багийнхан бас нэг төсөл хийж байгаа, тэр нь сонгогдохгүй нь бараг ойлгомжтой ч юм шиг байхад одоо эхлүүлэх үү? үргэлжлүүлэх үү?

 

Мэдэхгүй юм даа.

Энэ ангийн төгсгөлийг гайхшран бодож байна, гэхдээ эцэст нь энэ бүхнийг би л бичиж байгаа учир, сонирхолгүй ном бичмээргүй байгаа учир, “it’s not about the destination, it’s about the journey” гээд л энэхүү хачирхалтай ч гэмээр зүй тогтолтой хувь тохиол, эдгээр зүйлсийг нүдний минь өмнө өөрсдийгөө дэлгэн харуулж байгаад баярлан талархаад энэ нийтлэл ч гэх юмуу, зүйлээ дуусгаядаа.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s