#Promise: August

Тууштай байх гэхдээ үнэхээр хэцүү юмаааааа.

За тэр яахав, яагаад хэдэн сар таг чиг байчаад энэ блогпостыг бичиж эхэлсэн бэ гэхээр, би өнөөдөр кальциа шалгуулж үзсэн юмлдаа. Тэгсэн ясны сийрэгжилтийн өмнөх үед байгаа учраас адууны кальци, эрдсийн бэлдмэл хэрэглэж эхэл гэж эмч хэлвээ. Би ч яахав, угаасаа тийм биш хүн байдаг юм уу, хэдэн эм л уух юм байна гэх мэтээр бодоод л сүртэй реакц гаргахгүй байсан юм. Гэтэл уух бэлдмэлтэй хамт хэрэглэж болдоггүй юм нь архи, кофе гэж эмчийн амнаас унаснаас хойшхи шокоо ямар нэг байдлаар гаргах ёстой байгаа учраас энийг бичээд сууж байна.

Тэгээд л нээх аймар блогоо тогтмол хөтөлдөг ч юм шиг, блогдоо алкохолны талаар бичиж болохгүй болох нь ч гэж бодох шиг, тэгээд л над шиг их кофены хэрэглээтэй хүнд арай ч дээ ч гэж бодох шиг, үнэхээр хар дарсан зүүд байгаасай гэж бодтол авж байгаан. Тэгээд сарын найз ирэх гэж байгааг ч хэлэх үү, ер нь их эмзэг тусаж байна аа :)). Арай л драматик хүлээж аваад.

Гэхдээ яг 8.1 буюу маргаашнаас 1 сар хязгааргүй йог эхлэх гэж байгаа, мөн зун эхлэснээс хойш бодсон 1 сарын цагаан хоолны зөөлөн дэглэм зэргийг бодож тооцоолон ер нь боломжтой гэж бодсон бөгөөд энэ үед ч гэсэн ер нь амьдралынхаа идэвхийг сайжруулах (жинхнээсээ энергийнхээ түвшинг ихэсгэх) үүднээс бясалгалыг албан бусаар эхлүүлэхээр боллоо.

Энд өөртөө амлалт өгөх гэж бичиж байгаа юм.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s