MonthinReview: April

on

Зөөөөзөзөзө ингээд 3-р сарынхыгаа ч бүрэн бичиж дуусаагүй байхад 4-р сар дуусчихжээ.

Цаг хугацаа дэндүү хурдан өнгөрөөд тэр хооронд цаг хугацааны боол болоод л эмоцидоо захирагдаад л чацага царайлаал явж байна. Гэхдээ өмнөх саруудыг бодоход эморол хамаагүй бага. Өмнөх сарууд бүр depressiondiaries шиг л байлаа. Энэ депресс гэдэг их сонин юм. хажууд нь энэ 5 мэдрэхүйнийхаа боол нь болоод л юундаа ч гутраад явдаг юм. Дээд тэнгэрт хүмүүс байдаг бол бид нарыг бүр хараад эээ чааваас гэж боддог бхдаа. Тэгхээр бүр бодохоос жоохон ичмээр юмаа.

Заза юуны түрүүнд хийж бүтээсэн, тохиолдсон сонирхолтой зүйлсээ яриялдаа.

 

Би үсээ будуулваа. Тэгсэн будаг нь ордоггүй тэгээд бүр перексдснээрээ л шар орчихсон. Тэгээд яг алтан өнгөтэй. Гэхдээ тэр гоё гэсэн үг биш. Би алтны өнгөнд дургүй. Цагаан алт биш л бол. Тэгхээр ер нь шар өнгөний фен биш. Тэгээд над шиг зөөлхөн, нарийн ширхэгтэй үс перексдээд бүүүүр лаг даахирдаг болсон хаха. Аав ээж л тэнэгээр нь дуудаад болдоггүй. угаасаа надаа ч таалагдаагүй. Өмнө нь тийм үстэй охидуудыг ямар тэнэг юмбэ гэж боддог бсан чинь тэгэхээс тэг гэсэн шиг яг үзэн яддаг өнгө маань орсон.

Гэхдээ их дасцан байсаан. Дараа нь солиулах гээд очихдоо хальт харамсах шиг. Гэхдээ дараа нь будсан өнгө маань бүүүр янзын. Яг л хүссэн улбар өнгө жинжер маань орсондоо.

Зиа тэгээд аймар шар үстэй байхдаа оюутны эрдэм шинжилгээний хуралд оров оо хөөрхий.

Тэгсэн чинь дэндүү их юм хийгээд тэрнийхээ уялдааг сайн харуулж чадаагүй байна гэсөөн. Ер нь бараг үнэн ч байх. Тэрнээс биш би илтгэлээ бол урсгасан юм чинь.Дараа нь эко-н олимпиадад ороод эхний 10-т орчоод 2тоо тэгээд бас балай шалтгаанаар хасагдсан.

Ер нь оролцож байгаа юмныхаа гол зорилгыг их л сайн ойлгож юмаа хиймэр юм, тэгээд тэрийгээ гүйцэтгэж ирмээр юм гэдэг дүгнэлтэнд хүрсэндээ.

Тэрнээс гадна ойрд их нямбай байх шаардлагатай санагдаж байна. Төслөө ч тэр, судалгаандаа ашиглаж байгаа Excel-ээ ч тэр, гэр орноо ч тэр, зав гарвал л янзалж цэгцэлж, зав гарвал хамгийн оптимал замбараатай байх тохиргоонуудыг хийх хэрэгтэй байна.

Сүүлийн саруудад төлөвлөгөө гэх мэт бүр үнэхээр хударцан байлаа. Юу хийх гээд байгаагаа, хэзээ хийх гээд байгаагаа ч бүрэн ойлгохгүй.

За бусдаар төслөөө бас чамгүй явуулсаан.

Тэгээд ангийхандаа жийгдсэн мэдрэмжийг үргэлж авч байгаа. Судалгааны семинарт нь байхгүй юм чинь улам л холдоод байх шиг. Гэхдээ одоо яахавдээ.

За өөр бас жүжиг үзмээр, опера үзмээр, классик хөгжмийн тоглолтонд явмааар нэг тиймэрхүү сэтгэгдэл их төрж байналдаа. Тэрэнтэйгээ холбоотой юм ч бичмээр санагдаж байна.

За өнөөдөр Экологи клубын тэргүүн болох гэжиййн. Өөр тайвандөө.

Монголоор тэгж байгаад дийпэрнээ. Гэхдээ ойрд дэндүү шаллов л байгаад байна. Зөндөө гоё ном авсан бас. Бүгдэнг нь унших хэрэгтэй байна. Бие даалтуудаа хийх хэрэгтэй байна.

Зун сургуулийн судалгаа хийж GRE-д бэлдмээр байна, судалгааныхаа лабораторит ажилламаар байна. нэг тиймэрхүү л сонинтой доо.

Self-love is important, you have to live in the moment and know where u stand always.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s