#DrinkDiaries 6. Самбука

Улаан гоньд ч гэнэ үү, anise гэдэг Италийн нэгэн халуун ногоогоор амталсан цагаан, хар хөх, улаан 3 өнгөний сонголттой ирдэг маш зөөлхөн чихэрлэг ликюрийг самбука гэнээ.

Хүмүүсийн хамгийн сайн мэдэх юм нь самбука шатахдаа цэнхэр дөл гаргадаг. Азула шиг.

azula
Азула
star-anise
Одон гоньд

Самбукаг одон гоньдны эссенциал тосыг цэвэр алкохол, сахар дээр нэмж хааяаа ликориш гэх мэт баахан юмаар амталсны эцэст 38%-н градустай спирт гарна.

Товч түүх

Самбукагийн анхны хувилбарыг Луиги Манзи анх Ромын нэг хэсэг Сивитавекиа гээд жижиг тосгонд анх гаргаж байжээ. Тэгээд elderberry гэдэг жимсний ликюр байсан учир түүний латин нэр буюу самбукус гэдэг үгээр нэрлэж. Тэгээд Дэлхийн 2-р дайны дараа буюу 1945 онд Малинори гээд цэргийн жанжин Самбука Экстра Малинори гэж нэрлэж энэ ундыг алдарт гаргажээ. Одоо Малинори гэж брэнд байдаг. Бас Луксардо, Романа нтр гээд.

Яаж уух вэ?

capture
Flaming sambucca shot @Turning Point

Италийн унд юм болохоор Италиуд маш олон төрлөөр самбукаг уудаг. Шууд, мөстэй, кофены үртэй, кофетой гэх мэт.

Жишээ нь, самбука нь аммацакафе (after coffee) буюу кофены дараа уудаг ликюрүүдийн нэг юм. Италид дээр үед баячууд нь оройн хоолныхаа дараа өөр өрөөнд орж тамхи татаж, кофе ууж, бранди коньяк нтр татдаг байж лдээ. Одоо үед ч мөн адил энэ заншил нь хадгалагддаг, Италиуд өдрийн цайныхаа дараа аммацакафег уудаг байх нь. Ер нь кофеныхаа аягыг самбукагаар зайлаад л уучихаж байна гэж ойлго.

Самбукаг галд асааж байгаа нь хийсэн кофеныхаа үрийг хуурж байна л гэсэн үг юм шиг байгаан. Ихэвчлэн 3 кофены үртэй өгдөг. Энэ нь эрүүл мэнд, аз жаргал, эд баялгийг бэлгэддэг. Хааяаа нэг кофены үртэй өгж болно, тэрийг нь “ялаатай” (with the fly) гэж нэрлэдэг. 7 үртэй өгөхдөө тэр нь Ромын 7 толгодыг бэлгэддэг байна.

Тэгээд гал асаагаад дүрэлзэж дуусангуутал нь буюу халуун байхад нь шууд нэг амьсгаагаар уугаад, стаканаа доош харуулж тавиад уурыг нь соруулаар сордог. Сэргээш маягтай үйлчилдэг гэсэн шүү, хэрвээ их уугаад манарж занарчихсан байх юм бол.

Өөр бүр кофетойгоо ч хольчихдог юм байна. Эспрессо захиалаад түүн дээрээ 2, 3 дусал (ер нь тэрүүгээр ч хязгаарлагдахгүй лдээ, өөрөө л тааруулаад хийчихнэ) самбука ч юмуу бранди ч юмуу ликор дусаачхаар кафе корректо буюу зассан/зөв болгосон/зүгшрүүлсэн кофе гэсэн үг. Кофены хорхойтон надад энэ ямар сайхан сонсогдож байгааг төсөөлөх ч гүйдээ. Энэ бол Италид. Испанид болохоороо ингэж хольсон ундыг каражилло, Швед, Норвег, Денмаркд каффекаск гэж нэрлэнэ.

Коктейлүүд

1 кофены ликюр + 1 самбука + 1 жүржний ликюр = В-53 коктейл шот

1 хар самбука + 2 жин = хар мартини

Өөр нэг лут “коктейл”: 3 Бурбон, 1 Скотч, 1 хар самбука = .46 магнум

 

Санаа дагаад ч тэрүү уугаад л их сэргэг болчихсон. Дараагийн удаа захиалахдаа заавал кофетой хольж уунаа. Бүүр сэрэх ч юм билүү 🙂

Магадгүй миний хамгийн дуртай текиллаг ч орлож магадгүй юм.

Leave a comment