#DrinkDiaries 5. Кампари

img_20170210_193120-01

Хүссэн хүсээгүй байнга амталж явсан кампаригаа дангаар нь уугаад л жаргалын оронд явчихсан шүү.

Анх амсахад бага зэрэг нялуун, цаанаа нэг хатгасан гэх юмуу, халуун ногоотой гэхэд биш, гашуун гэхэд биш, нэг тийм амттай.

1860-аад оны Италид анх Гаспаре Кампари туршилтын үндсэн дээр гаргаж авч түүний энэ үеийн нэр хүндийг нь түүний хүү Дэвид тодотгож өгсөн байдаг.

Түүний дараанаас эдний гэр бүлийн эзэмшлээс гарсан хэдий ч кампаригийн нууц жор нь нууцлаг хэвээр байх бөгөөд зөвхөн үйлдвэрийн эзэд л бие биендээ дамжуулан явдаг аж. Тиймээс кампаригийн зөвхөн нэг л бранд үйлдвэрлэгч байдаг нь Кампари Групп байна.

Энэ Япон залуу харин кампариг яаж хийхийг мэдээд байгаа юм шиг байгаан. Хуурай орцуудаа архи, устай холиж амтыг нь гаргаж авахдаа уул нь 15 хоног зарцуулж, дараа нь өнгө оруулагч, чихэрлэг сироп нэмдэг гэсэн. Энэ яахав 5 минутын дотор л хийчихлээ лдээ. Гэхдээ шууд хийж байгаа гэхэд мундаг харагдаж байна.

Ликюр болсон юм хойно ийм амт байхаас яахав. Бас их анхилам үнэртэй байсан. Үнэрлээд л, rich улаан өнгөн дээр нь олон хэлбэр дүрс үүсгэх бага зэрэг тослогийг нь хараад л баймаар.

Хоолны өмнөх аперитиф учраас би бүх уух юмныхаа аперитиф болгож уух санаатай.

Кампари +

Ерөнхийдөө бол кампари, вермут 2-той цагт дээр нь ганц 2 юм холиод л зөндөө олон төрлийн коктейл хийж болно. Эсвэл ямар нэг төрлийн исгэлэн, жүрж, лемоны төрлийн цитрон жимснүүдтэй хольход бас янзын гэж байгаа.

Негрони= 1 кампари+1 вермут+1 жин

Американо= 1 кампари+1 вермут+1 club soda (манайхаар бол бараг кука куротная л юм)

Кампари сода= 1 кампари+2 soda (газтай ус? хаха)

Жасмин= кампари+ жин+ контро+ лемоны шүүс

Эсвэл сорбенд, зарим нэгэн исгэлэн/гашуун биш жүүснүүдтэй, жишээ нь жүржийн шүүстэй хольж жимсний саладтай идэж болох юм.campari

Алкохол багатай (21~28%) энэ чихэрлэг мөртлөө гашуундуу энэ ундааг найзуудтайгаа гарч байгаа, уумаар байгаа ч согтмооргүй байгаа, эсвэл хоолны өмнөх унд болгож хэрэглэхэд их таатай. Яг одоо энэ постыг бичих хоорондоо би энийг уугаад л сууж байна.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s