#DrinkDiaries 4. Хайрт хүндэт виски минь: Бурбон

Энэ удаад би олон төрлийн вискин дундаас бурбоны талаар уншиж мэдснээ хуваалцахаар шийдлээ. Зөөлөн, дур булаам, нас ханхалсан, нялуундуу гээд л уухад л янз бүрийн үг толгойд орж ирнэ.

Намайг мэдэх хүмүүс пивонээс илүүтэй вискигээр эхлэх дуртайг мэдэх байх. Пивонд дуртай хүмүүс байдаг лдаа, тэгэх ч шалтгаан байж болно: их уусан ч согтохооргүй, хурц амтгүй, хямд гээд л. Харин миний хувьд эдгээр нь бүгд пивоны сул тал нь. Дээрээс нь муухай үнэр, газ, шээс хүргэнэ, муугаар хэлэхэд өөрөө ч бараг тийм амттай.

Харин виски бол өнгө, үнэр, амт бүгд маш гайхалтай цогцолсон, ихэмсэг, тестостеронлог эд. Эрэгтэйлэг гэж хэлмээргүй байналдаа. Дэээээр, нэг Япон, Англи, Монголтой уугаад сууж байхад “хөөх, би ийм залуухан эмэгтэй бурбон ууж байхыг хараагүй юм байна шүү. Япон эмэгтэйчүүд ер нь виски уух нь цөөхөн, угийн даадаггүй юм” гэдгийн байна. Феминист юм болохоороо юууугааа хуцаад байган (манай найз энийг их гоё хэлдэг юм хэхэ) гэж бодчихоод л шотоо татаад сонслоо. Тэгсэн бүр 40, 50-тай эмэгтэйчүүд л виски уудаг штээ гээд л. Намайг доошоо хийчихэв үү яав гэж бодсноо идэж байсан гахайн махныхаа сайханд ухаанаа алдаад сонсохоо ч байлаа. Тэгсэн хамт байсан Монгол ах намайг аймар “яана, Монголын ирээдүй” гэж байгаа юм шиг царайгаар харсан.

giphy (2).gif

За тэр ч яахав. Ер нь уух юманд хүртэл хүйс заадагаа л больчих хэрэгтэй гэж л хэлэх гэсэн юм.

Бурбон нь бусад вискинээсээ хэр өөр юм гэдгийг ярихаас өмнө виски гэж юу вэ гэдэг талаар хальт ярилцая.

Виски

Амуу тариа, арвай, эрдэнэ шиш, хөх тариа, улаан буудайны исгэсэн mash (цардуулыг исгэж болохоор сахар болгож дараа нь нэрэхийн тулд амуу соёолжийг ус, бусад юмтай хольж халаасан)-аас хийнэ. Тэгээд царсан торхонд хийж ухаа өнгийг оруулдаг байх нь.

Амьдралын ус гэсэн үгнээс үүдэлтэй энэ ундыг анх Ирланд, Шотландын лам нар нээсэн гээд маргалдаад байдаг гэсэн. Ирланд виски бол жишээ нь 3 жил торхонд байлгах ёстой, 3 удаа нэрдэг гээд тус бүрдээ сүртэй.

maxresdefault-1Бурбон

KFC-ээс өөр Кентаки мужийн танигдсан бүтээгдэхүүн бол тэдний Бурбон каунтид хийгддэг виски юм. Вискиг бурбон гэж тооцохын тулд заавал Кентакид үйлдвэрлэсэн байх ёстой гэдэг дээр ер нь маргаантай лдаа. Жинхэнэ шампанск Францын Шампэйн хотынх, жинхэнэ бурбон Бурбон, Кэнтакигийнх байх ёстой гэх хүмүүс байдаг учраас тэр. Цэвэрүүд гэж нэрлэгдэгчид. Харин зарим нь бол Тенниссии мужид нэрэгддэг Jack Daniel’s-г ч, Jim Beam (Кэнтаки нь ч Кентаки лдаа, гэхдээ өөр каунтигийх)-г ч бурбон гэж нэрийднэ. Jack Daniel’s өөрсдөө өөрсдийгөө бурбон гэж нэрлэдэггүй. Гэхдээ амтны хувьд бол бурбонд л ангилагдахаар.

Вискиг бурбон гэж тооцох шалгуурууд:

  • Вискины исгэсэн буудайнуудын 51% нь эрдэнэ шиш байх (тийм болохоор илүү зөөлөн)
  • Зориудаар шатаасан царсан торхонд хадгалах (тэгхээр амт нь нэг тийм манантсан, утаархуу болдог. Надад энэ нь маш их таалагддаг)
  • Нэмэлт зүйл хийгээгүй байх
  • Торхонд дор хаяж 3 жил хадгалах

Гэхдээ спирт болгон удах тусам илүү зөөлөн болдог юм хойно вискиг удаан дарах тусам гоё болно. Өөр нэг гоё/илүү амттай байх виски бол single barrel буюу шинэ царсан торхонд хадгалагдсан виски. Торх нь шинэ байх тусмаа илүү их амт оруулж өгөх бөгөөд олон юм хольж дахин хэрэглэгддэг торхонд орж амт нь тэнцвэржээгүй учир их өөрийн гэсэн тусгай өвөрмөц амттай болдог.

bulleit-bourbon-whiskey
Бас энийг

Миний одоо амсаж үзсэн бурбон бол Jim Beam, Jack Daniel’s 2 л байнадаа. Evan Williams, Elijah Craig, Knob Creek  гээд амсаж үзмээр байгаа виски зөндөө л байх юм, гэхдээ эдийн засгийн асуудлаасаа гарчихаад л больё доо.

Дараа уулзтал энэ видеог үзээд байжий. Энэ Гитлер сахалтай эрхэм (Richard Patterson) Яаж “ноёнтон” шиг вискиг уух вэ талаар маш үзүүштэй видео хийсэн байгаа юм:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s