#MonthInReview: 1-р сар

Шинэ утастай болж Snapchat татсан нь

2017 он гараад бүхэл бүтэн сарыг ардаа үджээ. Он гарахад миний эморол дуусаагүй байсан учир юун шинэ жил, шинэ би энэ тэр. Тэгээд бусад хүмүүс шиг 2016 ийм ч миа, ийм ч гоё жил байсан гэсэн пост юм хум бичээгүй, өөрөө дүгнэж ч бодсонгүй. Тэгээд бүтэн жилийг дүгнэнэ гэдэг чинь аймар их ажил. Тэгхээр энэ жилээс сар болгон хийсэн бүхнээ хүлээлттэйгээ харьцуулж дүгнэж байхаар шийдлээ.

Энэ хугацаанд хийсэн зүйлсээ жагсааж бичье. Өмнө нь нийтлэл бичдэг байхад өдөр болгон цагтай уралдаж стресстэж байдаг ч гэлээ өдрийн төгсгөлд бүтээсэн эцсийн бүтээгдэхүүн гарж ирдэг учир их сэтгэлд таатай, тайван болдог байж. Одоо бол сурж байгаа хэдий ч энэ сар амарсан болохоор өөрөө өөртөө тогтсон цаг хугацаа тавьж, тэрийгээ биелүүлнэ гэдгийн хэцүүг, өдрийн төгсгөлд хийсэн бэлэн үзэгдэж, гарт баригдах юмгүйн зовлонг үзэж байна.

Энэ сард агаарын бохирдолтой зүйлс хийсээр байгаад л таарах шив. Явсан, хийсэн, харсан үзснээ бүгдэнг нь листлээд биччихьеөө.

0

1.1-нд ууланд гараад, хамаг бие хүндүүр болсон.

1

2 хоног, 2 цагийн агаарын бохирдол, маскны сургалтуудыг 10 жилийн хүүхдүүдэд, Хүрээ амаржих газрын сувилагчдад орсон. Маск төслийн хүрээнд лдээ, тэгэх хоорондоо маш нямбай гоё бичигтэй МУИС-н хими төгссөн Цэвээнээ гээд залуутай, UB Life, Гэрэг сэтгүүлд ажилладаг хэл, сэтгэхүйн бядтай Ноби гээд эмэгтэйтэй, хичээнгүй, эгдүүтэй Ундармаа багштай, тэгээд төслийн зохион байгуулагч хийж буй санаачлагатай залуустай танилцсан.

2

Он гараад агаарын бохирдол гээд л Монгол даяар амтай бүхэн нь л араагаа уралдуулан ярьлаа. Мэдлэг хомс байхад нь айлгаж массыг хоморгосон тактик их явж байна лдаа. Тэгээд жоохон цэгцтэй, бодол биш факт, туршлага дээр суурилсан мэдээлэл хүргэх гэсэн маань энэ.

http://theubpost.mn/2017/01/12/putting-a-magnifying-glass-on-air-pollution/

3

Тэгээд явж байсан 2 өдрийн дараахан нь АШУҮИС дээр нэг гоё хурал болсоон. Агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөө гээд. Ер нь анаагаахынхантай яаж яваад холболдсон юм, тэр салбарын мэдээлэл илүү сайн түгдэг болоод тэр үү, тэр талаар их мэддэг болж таарсан. Гайгүй зузаан байсан мэдлэг маань улам ч зузаарсан.

4

mongolia-live-adminТэгсэн миний нийтлэлийг нөгөө UBS-н дууны тэмцээний “мэдрэмж байку” гээд байдаг шүүгч Рэгү уншсан байж таарж намайг өөрийнхөө ажлуулдаг Mongolia Live ФБ хуудсын админ болгосон. Тухайн үедээ их л баярлалаа. Тэрэнд нь манай сонины эдитор бас админ хийдэг. Гол нь тэд нар агаарын бохирдлын Think Tank ажлуулж байгаа гэдэг нь миний бүр их сонирхлыг татсан. Дараа нь 1.28-нд Утааны эсрэг жагсаал дээр Нью-Йорк, Лондон зэрэг хотуудад жагсаал зохион байгуулсан. Маш олон хүмүүс эх орныхоо нэрийг хөөдөөд гэж ярьж сонсогдсон, бас юун Монгол, энэ чинь зөвхөн Улаанбаатар гэж хүн бүр л хэлж байналээ.

Өөрсдөө хөө тортогтоо салахын аргагүй зууралдчихаад нэр хөөднө ч гэж бас юу байхав. Тэгээд бүр ерөнхийлөгч нь, “Ирээдүйгүй хот. Амьдрахад аюултай газар” гээд зарлацан газрыг яг яаж авж үлдэх ёстой юм. Дээр суугаа нь ажлаа хийж чадахгүй болохоор доор байгаа мань мэт нь жагсаж цуглаад хүмүүст ийм аймар болсон гээд мэдүүлж байгаа нь хэрэгтэй, шаардлагатай гэж би бодож байгаа.

#ЗөвхөнУлаанбаатар гээд байгаа хүмүүс бол зүгээр л мэдээлэлгүй байгаагаа бусдад зарлах дуртай хүмүүс гэж ойлгогдож байна. Яагаад Улаанбаатар гэлтгүй Монгол гэж бичсэн юм бол гэж бодох сөхөөгүй л байна даа.

wp-1485799460869.jpg
Арвайхээр сум

5

2017_amb-at-masa-air-pollution-panel

Дараа нь Америкад төгсөгчдийн холбооны Агаарын бохирдол дээр явуулсан хэлэлцүүлэг дээр очиж ганц 2 хүнтэй танилцаж яриа өрнүүлэв. Хасбанкны Ногоон Банкинг-н дарга Туул гээд эмэгтэй күүл байсааан. Тэрнээс өмнө яагаад зуух нь ажилладаггүй байсныг гайхаад байсан юм.

6

ШУТИС Нагояатай хамтарч явуулдаг цасны судалгаанд өргөдлөө явуулах гэж аль дээрээс хойш янзлах гэж бодоод байсан CV-ээ нэг юм янзалж царайлаг болгосон. Энхзул гээд түрүү хавар танилцаж байсан аймар сэтгэлээрээ, хөөрхөн охин бий. Яг хараад сууж байсан чинь цасны зарыг apply-даарай гээд явуулахаар нь бүр хайр хүрсэн :”) Ийм нийгэмд ийм ховор сэтгэл харахаар олон талсттай аметист анх удаа харж байгаа мэт л байдаг. Raw, beautiful, awe-inspiring, wonderful.

7

16114103_1244876942258472_7426786495123356827_nДараа нь Nano&Society дээр очиж бас бус хүмүүстэй хальт танилцахаас гадна сонирхолтой, хэрэгтэй илтгэлүүдийг их сонслоо. Тэр үеэр Энхдөл багштай дипломоо хими чиглэлээр хийх сонирхолтой байгаа талаараа ярьсан.

8

Энхдөл багш, Соёлоо багш 2-той яриад дипломынхоо ажлыг химитэй холбоотойгоор хийхээр төлөвлөж байгаагаа хэлсэн. Эхлээд намайг нэг судалгааны ажлаар семинар тавиадахаар чинь ямархуу юм харья гэсэн. Хими үзээгүй удсан болохоор би ч бас сандарч байна.

Бас Соёлоо багш, Энхдөл багш 2 үнэхээр аймар, БХТ-н ангийнхны талыг нь унагаачихсан. Гэхдээ Цэвээнээгийн хэлснээр бол залуу хэрнээ маш мэдлэгтэй багш нар гэсэн. Бас хөөрхөн.

9

Чимка, Амгаа бид хэд нийлээд нэг боловсрол олгох видео хийх санаа аядаал, тэрнийхээ анхны скриптыг бичээд өгчихсөн байгаа. Дараагийнхийг нь бичихэд дэндүү их саад тулгарч цаг заваа төлөвлөх хэрэг гарч байна. Гол нь үнэн зөв, бодит мэдээллийг эмх цэгцтэйгээр хүмүүст хүргэх зорилготой хүрээлэн буй орчны цуврал хийхээр төлөвлөж байна.

10

wp-1485799539272.jpgТэрний шугамаар Ээж аппликэйшнийг үүсгэн байгуулагч Ундрам эгчтэй ярилцаж, түүний санаачилж байгаа өөрийнх нь хэлэх дуртайгаар “галзуу санаа”-г нь сонсож, салбарын хөгшин залуу, шал өөр амьдрал, туршлага, нас, хүйстэй хүмүүстэй өрөөнд хэдэн цагийг өнгөрөөсөн. Маш үнэтэй мэдээллүүдийг олж авсан гэж бодож байгаа. Ундрам эгчийн хамгийн гоё юм нь, бусдын ашиг сонирхлоос болж удааширмааргүй байгаа, идэвхтэй, хурдтай, залуу удирдагч эмэгтэй. Олон эмэгтэй түүнээс үлгэр дуурайлал авдаг, авах хэрэгтэй.

11

Энэ сард бас энэ блогийг эхлүүлсэн. Өмнө нь блог гэж бодож явдаг байсан ч гэсэн ерөөсөө ажил юм шиг санагдаад, тууштай зан дутагдаад байдаг байлаа. 7 хоногт 1 пост оруулах нь миний хувьд маш боломжийн, цагийн хуваарьт маань ямар нэгэн саад болохгүйгээс гадна байнга бичдэг болчихвол илүү тууштай болох болов уу гэж найдаж байгаа.

Анх энэ бүгдийг бодолгүйгээр зүгээр л нэг ууж байгаа юмаа мэддэг больё даа гэдэг үүднээс, бас амьдралыг жоохон сонирхолтой байлгах үүднээс блог хөтлөхөөр шийдсэн юм.

12

Энхболор эгчийн энэ охиндоо бичсэн захиаг уншаад миний буруу ойлгож явсан, эсвэл хүлээн зөвшөөрмөөргүй байсан юмыг л нүүрэн дээр минь тулгачихсан юм шиг санагдсан.

tumblr_static_tumblr_static_9ilxchv77dog8goc4wcok4o8c_640

View story at Medium.com

Уйланхай байдал гэснээс, Confessions of a Chronic Crier гэдэг нэртэй нийтлэл уншиж байгаад нэг хэрэгтэй зөвлөгөө олж авав. Тэр нь уйлах гээд байвал биеэрээ хойш нэг алхах. Яагаад ч юм хүмүүсийн муухай аашлах, зэвүүн харьцах гэх мэтийг их шудрага бусаар ойлгодог байлаа лдаа. Жишээ нь, би юу хийсэн болоод, яагаад надад ингэж ханддаг байна гэж бодсондоо л гомдоод уйлчихдаг байсан шиг байгаа юм.

Өөрөө том болоод, хүмүүст муухай аашилсан ч гэсэндээ тэр хүний муухай аашилдаг хэрнээ тэр нь чамтай ихэнх тохиолдолд хамаагүй, өөртөө хүндээр тусгаж авах хэрэггүй гэдгийг одоо л ойлгож байна. Бодит байдалтайгаа эвлэрэх цаг нь одоо болжээ.

13

Холбогдсон сар. Ер нь хүн сэтгэлийн хямралд орохоор гарах гэж их хэцүү ч гэх юмуу, зөвхөн тохиолдлын санагдаж байна. Зарим өглөө бол ямар ч юм болоогүй байхад л сэтгэл хямарцан сэрээд л. За Оюука больдоо, юугаа бодоод байгаа юм гэж хичээгээд ч сэтгэл өөдлөхгүй үе бас байна. Одоо хийж байгаа зүйлээсээ илүү хэрэгтэй юуг, яаж хийх ёстойгоо мэдэж байгаа ч зүгээр л биеэ удирдаж чадахаа байцан юм шиг дөжирцөн тийм байдалд орохоор хүмүүс ер нь ойлгохгүй юм байналээ. Зүгээр хичээгээд сайжир, инээ гээд л.

Угтаа би нээх хүссэндээ гутраад эсвэл бүр гутралынхаа шалтгааныг мэдээд байгаа ч юм биш шдээ. Гэхдээ зовлон үзээгүй хүнд зовлон бүү ярь аа гэж. Өөрөө л үзээгүй бол мэдэхгүй.

Сэтгэл санаа арай сайжраад ирснийхээ дараа бясалгаж, анхаарлаа төвлөрүүлэх гэж оролдож эхлэснээр өөртэйгээ илүү сайн холбогдож байгаа, гэрийнхэнтэйгээ ч бас.

14

wp-1485799479654.jpgОдоо хог хаягдлын төслийн үргэлжлэл яваад би цэцэрлэгжүүлэлтийнхээ төсөлтэй холбох гээд. Тэгээд бодож л байна даа. Бид нар түрүүн хуванцар саваар шүүр, сонингоор уут, цүнх нтр хийж үзсэн.

Бодсон чинь ер нь их л юм амжуулж. Үүнд оруулаагүй юм хэд бас байна2 гэхдээ бүгдийг нь бичихээс залхуураад байнөө.

Бай

-хохо

Оюука

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s