#DrinkDiaries 3. Пү-Эр цай

Пю-Э гэж бодоод байсан чинь Пү-Эр байсан байналээ. numi-numis-collection-assorted-melange-680692101102Дуудлагаар нь бичвэл Poo-Air буюу 🌬️💩 болж байгаан.

Зиак, цайны тухай их юм мэдэх биш, бөөндөөд зөндөө олноор нь үзье гээд дотроо 18 төрлийн цайтай Numi- ийн нэг ийм коллекцийг 17,000 орчимоор авсан юм. Тухайн үед явж байсан хүн маань үнийг нь харчихаад яг ямар шидтэй цай вэ гээд харж байсан. Үнэтэй санагдаж байсан ч авсан нь их зөв хэрэг болсон юм. Дараа нь сониучирхаж яваад л сайхан муухай цай уухаас хойш. Надад бол Numi их таалагдсан.

Пү-Эр

giphy (2).gifБи энэнээс өмнөх өдрүүдэд 3, 4 төрлийн цай уусанлдаа. White Rose, Dry desert lime, Moroccan mint нтр гээд. Энэ гаатай цайг байнга уудаг, dry desert lime нь дэндүү хуурай, дэндүү исгэлэн, ерөөсөө хэзээ ч ямар нэгэн юмтай хольж уумааргүй юм байналээ. Тэгээд л энийг уусан чинь вааа.

Нээх гоё тааламжтай, pleasant үнэртэй. Амт нь ч тэр. Бүр нэг тийм. Тэгээд л цайны талаар бичье гэж бодсон юмдаа. Судлаад харахад би ганцаараа биш юм байналээ. Хятадын дээд зиндааныхан их уудаг гэсэн. Аматурууд нь

тэр давхрага, зиндаанд орох гэж энэ цайг авч, ууж, бэлэглэсэн болж харагдах гэж хичээдэг. Хятадад цайны соёл, зах зээл, гээд байдагийг мэддэг ч ийм өргөн хүрээтэй гэж мэдээгүй юм байна.
Ямар ч л байсан пү-эр цай маань виски эд нар шиг урт насжилттай байх тусмаа үнэд ордог эд гэсэн.

Яаж хийдэг талаар жоохоон дурдья

Ер нь Хятадын баруун өмнөд Бирм, Лаос улсуудтай хил залгадаг Юнан мужид тариалсан байж байж тухайн цай нь энэ нэрийг олно.

Цайг хийхдээ түүний навчийг түүсний дараагаар бактери, чийгийг нь алдагдахгүй байхаар тодорхой хугацаанд хуурч, наранд хатаадаг. Тэгээд юм насжих тусам илүү зөөлөн болдог юм хойно исгэлэн ногоон навч маань цагийн эрхэнд сайхан өтгөн, зөөлөн амттай болноо. Бактерийн л хийгээд байгаа ажил шүү дээ.

Ихэвчлэн энэн дээр өөр газруудаас навч нтр холиж утаад тэгээд хэвэнд оруулаад дарчихдаг. Манай уу булантай цай шиг л гэсэн үг. Дээр үед энэ аргыг авч явахад хялбар болгоход ашигладаг байсан гэсэн. Одоо хүртэл ашиглаж байгаа шалтгаан нь дараад нягтаршуулчингуут насжилт нь явагдаад яг сайхан амт нь гарч ирэхэд илүү тогтвортой орчин бүрдүүлж байгаа юм байна. Ингэхээрээ бараан өнгөтэй ripe буюу боловсорсон пү-эр үүснэ.

Наранд биш байгалийн аргаар хадгалвал тэрийг raw пү-эр гэнэ. Энэ нь ногоон цай шиг өнгөтэй. энийг удаан хадгалж насжилт явагдахад улбар өнгөтэй насжсан /aged raw pu-erh болно.

Raw, ripe гэхээр түүхий, боловсроогүй ба боловсорсон гэсэн үг байх нь.

wp-1485057051756.jpgNumi-ийн талаар бяцхан магтаал

Байхуу л юмдаа тэ. Тэгсэн хэдий ч үнэр, амтны хувьд идээнээс нь шүүж ууснаас ялгаагүй санагдсан. 100% дахин боловсруулсан материалаар хийсэн хайрцагтай, дээр нь буурцагнаас гаргаж авсан хороор хаягласан, харин байхууных нь савалгаа нь нилон, силкэн гэх мэт удаан задардаг материал биш харин байгалийн гаралтай цаасан филтер хэрэглэдэг гэсэн.

Эднийх жилд 2,000 гаруй мод “авардаг” гэснийг уншсан юм. Цайг нь уух хоорондоо хойдохыг нь уншаад л байхаар толгойнд ороод бараг би өөрөө энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээрээ 2,000 мод авардаг баатар болсон юм шиг л санагдаж байгаа юм чинь.

Ер нь бол байгууллагууд цэвэр үйлдвэрлэл, цэвэр технологийг өөрсөдөд нь ч тэр байгальд ч тэр ирээдүйд ч тэр ашиг тустай юм шүү гэдгийг ойлгодог болмоор юм байгаан. Австралид бол жишээ нь хуулиараа цэвэр технологийг маш сайн дэмжиж өгдөг. Жил болгон байгууллагын хог хаях хэмжээг нь бууруулдаг ч юмуу, байнга шахаж байдаг юм байналээ. Тэр хэрээрээ хөрөнгө оруулалт хийж цэвэр технологи авна, тэр хэрээрээ эдийн засгийн хэмнэлт авчирдаг.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s