#DrinkDiaries 2. Йагэрмайстэр

Маестро гэж байгаам шиг сонсогддог энэ ундыг хийсэн хүмүүс харин жинхэнэ маестронууд байсан юм байна л гэж бодлоо.

Германд суурилан хийгдсэн энэ ликюр нь 35% алкохолтой, хоолны дараа хэрэглэдэг. Гэхдээ зөрүүд юм болохоороо Йагэрийг хоолныхоо өмнө уугаад жин-ээ хоолныхоо сүүлд ууна. Нээх сүртэй ялгаа мэдэгдээгүй. Йагер нь хар мянган (56) эмийн ургамал, амтлагч нэмсэн гэж сонсоод л яанааа гэж бодоод байсан чинь туршаад үзэхэд тэр амтлагчууд нь хоорондоо тэгж сайн зохицоод байна уу, их л таалагдсан.

Уул шугамандаа Jagermeister гэж бичнэ, гэхдээ Германуудын дуудлагаар буюу зөв дуудлагаар нь бол “еэегэрмайстэр” гэж дуудах юм шиг байгаан. Ахмад/мастер анчин гэсэн үг юм гэсэн, сайн найруулагч нь мундаг анчин байсан учир тэр.

Тэр 56 юманд нь ликориш, цагаан гаа нтр ордог гэсэн шал заваан. Гэхдээ ликюр гэдэг нь ликоришоор хандалсан учраас тийм нэртэй болсон юм гэсэн. Ликориш гэдэг нь Харибогийн олон төрлийн уут чихрэн дотор хамгийн сүүлд үлддэг манай host ааваас өөр хэнд ч таалагддаггүй чихрийг хэлнэ .

licorice

Ямар ч байсан тухайн орцуудаа нунтаглаад ус, алкохолонд хандлаад хэд хонуулчихаад царсан торхонд шүүж хийгээд жил болно гээд бөөн юм дамжиж дамжсны эцэст шүүгээд сахар, карамел, алкохолтой хольдог гэсэн байна. Тэгээд л нилээн нялуун байжлдээ.

Йагер бомб

jbДээр орчуулганд явж байгаад нэг Англи нөхөртэй ярихдаа анх Йагерийн талаар сонсож байсан юм. “Манай найзууд бид нар нэг уухаараа тасрах гэж уудаг, тэгээд Йагер бомбоос эхлэнэ” гээдл хорхой хөдөлгөөд байсан юмыг нь олж уугаад тэр нь сэтгэлд хүрсэнд их баяртай байгаа.

Йагер бомб гэдэг нь ердөө энержи дринк + йагермайстер. Войла! Бас нэг таалж таашааж уудаг юм гарч ирж байна. Чихэрлэг байсан ч гэсэн Red Bull-тай юм гэсэндээ архины жоохон нойрсуулах эффект нь үйлчилэхгүй нэг хэсэгтээ нилээн сэргэг байсан. Нэг хэсэгтээ гэдэг нь бүр шөнө 4 цаг хүртэл. Маргааш нь хичээл заах байсныг хэлэх үү, тэрэндээ сандраад, энержи дринкнийх нь нөлөөнөөс гардаггүй их л хэцүү шөнө өнгөрлөөдөө өчигдөр.

Hullo Rephlex

Тэрнийг энэ газраас олсон юм. Hullo-г Facebook дээр олоод очсон нэг тийм өвс татаад сууж баймаар газар шиг харагдсан (би татдаггүй лдээ, зүгээр л тийм санагдсан). Гэхдээ их дажгүй, house vibe-тай, амны сургаар л очихоор, Улаанбаатарын төвд байрлалтай нуугдсан эрдэнэс юмдаа. Гэхдээ эндээс спиртыг нь дангаар нь л авж байвал зүгээр санагдсан: боломжийн үнэтэй бас тоник/кола дагалдаж өгдөг нь их хөөрхөн. Өөрсдийнх нь house виски нь нилээн спиртлэг, Jack Daniels-н хажууд арай хатуу санагдсан, гэхдээ дажгүй шүү. Not bad.

Хэдэн коктейл захиалсан, миний амсаж байсан хамгийн сонин Космо, хамгийн сонин Текилла Санрайс байсандаа. Эспрессо Мартини нь гэхдээ Манифииик! Яг л надад зориулаад хийчихсэн юм шиг.

Өөр бас шиша байдаг юм байналээ. Ер нь л нэг тийм тухтай, эвтэйхэн газар санагдсандаа, дахиж зөндөө орох байх тэгхээр энд нуршаад юу хийх вэ.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s