#DrinkDiaries 1. Вермут

Алдарт Мартини, Манхаттан гм коктейлуудын чухал орц болох нялуундуу бас жоохон хатуудуу виноны төрлийн ундаа. Амсаад байх тусам л ер нь вермутыг neat буюу дангаар нь захиалдаг хүн ховор байдгийг нь ойлгож ядах юмгүй.

Вермут нь энгийнээр тайлбарлавал илүү спиртжүүлээд халуун ногоо, эмийн ургамал, үндэс цэцэг юу байдын, тийм юмнуудаар хандлаад арай чихэрлэг болгочихсон вино гэсэн үг. Дэээр үед Италийн улаан, чихэрлэг вермут л гэж байдаг байж лдээ. Дараа нь Францаас цагаан чихэрлэг бас хуурай цагаан вермут гарж ирсэн гэсэн.

Өнөөдөр Лос Анжелес ороод хуурайг нь асуусан чинь байдаггүй, тэгээд анх удаагаа чихэрлэг цагаан буюу Бианког нь авсан. 3ш оливтой ирээд, оливтойгоо уувал л арай илүү тэнцвэртэй амтагдах юм билээ. Тэрнээс дангаар нь уухад дэндүү нялуун. Манай найзууд (чихэрлэг, нялуун юмны хорхойтнууд) болохоор харин ч гашуун байна гээд байсан. Гэхдээ би чинь хар кофены донтой, ер нь гашуун эсвэл исгэлэн юмнуудад дурлаж явдаг хүн юм.

verm

Захиалсан вермут маань Монголын бараг бүх супермаркетад зарагддаг Мартини, Россо брэндынх байсан. Брэндийн хувьд Мартини бол зүгээр энгийн л сонголт, Монголд Cinzano бас зарагдаж байдаг. Хэрвээ олдвол Dolin, Cocchi 2 брэндийн хуурай вермут их зүгээр. Ер нь хаа явсан чихэрлэг биш хуурай нь л дээр.

Уул шугамандаа винотой нэг төрлийнх учир илүү гарсныгаа хоолондоо хийчихдэг гэсэн.

Мартини

nice
Martini with a twist

Миний ойлгож байгаагаар бол энгийн мартининд хуурай нь хэрэглэгддэг. Мартини бол ерөөсөө жин (зарим тохиолдолд архи), вермут 2-ын холимог. Google-с мартинины жор хайвал 1:6 харьцаатай вермут, жин гэнэлдээ. Гэхдээ хоолны жорыг ягштал дагах нь утгагүй учир өөриййнхөө амтанд зохицуулаад л нэмчихгүй юу. Хэрэв хамт хутгаж сэгсэрч байгаа мөсийг нь бодвол ус ч бас бага хэмжээгээр орно. Нээрээ мартини, манхаттан аль нь ялгаагүй хутгаж уудаг юм шүү.

Хажууд чинь хүмүүс хуурай мартини / dry martini захиалаад байвал тэр хүн зүгээр л жин уумаар байгаа ч хэлж чадахгүй худлаа маяг гэсэн үг нтр. Яагаад гэвэл хуурай гээд байгаа нь маш бага, маш хуурай (extra dry) гэвэл бүр вермутгүй гэсэн учиртай. Харин эсрэгээрээ хуурай биш нойтон/wet гэх юм бол ойлгомжтой, илүү их вермуттай гэсэн үг. Эсвэл бүр урвуу мартини/reverse martini уудаг хүн dry martini захиалагчаас нээх ялгаагүй, зүгээр л нөгөө хязгаарт нь, 1 хэсэг жин, 5 хэсэг вермут please гээд байж байгаа (би лав хэзээ ч биш, no thanks).

8bcdbff04a02aca190962d0e5b08d167
Dirty martini

Мартиниг янз бүрийн юмтай хольж уудаг. Оливтой байхаараа dirty martini/садар мартини гээд, лемонтой байхаараа martini with a twist гээд (Монголоор юу гэдгийг нь мэдэхгүй юмөө), даршилсан сонгинотой байхаараа Гибсон гэж нэрлэдэг. Хүн яагаад даршилсан сонгинотой архины төрлийн юм уумаар байгааг ойлгохгүй юм. Сонирхол л юмдаа.

Негрони

Негрони гэж бас их гоё коктейл бий. Мартини шиг жин, улаан вермут холиод, кампари дээр нэмнэ. 1:1:1 харьцаатайгаар. Уухаар их дээд зиндааны хүн шиг санагдаад байдаг юм. Ихэвчлэн менюн дээр байдаггүй, тэгхээр зүгээр зөөгчөөс нь асууж байгаад хийлгүүлчихдэг юм.
Зурган дээр байгаа негрониг Republik-аас авсан. Кампари нь амтагдахгүй жоохон сонин байсаан.

Булевардиер

Негрони шиг. Гэхдээ жинийг нь вискигээр солиод л болно. 1:1:1 харьцаатай бүгдэнг нь нэмээд л. Виски нь жинээс илүү дулаан, өег ч гэх юмуу, баялаг ч гэлтэй юу, тийм амттай.

 

Вермутыг хэдийгээр дангаар нь ууж чадахгүй ч алдартай, хүн болгон ядаж сонсож байсан коктейлүүд, бас миний дуртай негронинд оролцдог болохоор бид 2 нэг love-hate relationship-тэй .

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s